Усны ослоос хоёр иргэнийг аварлаа

Нaлайх дүүргийн нэгдүгээр хороо Сайхны саравчны ойролцоо морьтой хүн гол гаталж байгаад морь нь живсэн өөрөө модон дээр тогтож үлдсэн гэсэн дуудлагыг 12:43 цагт онцгой байдлын албанд иржээ. 

Дуудлагын дагуу ГТУА 28-р ангийн бэлтгэл ээлж х/а Л.Чинбатаар ахлуулсан бүлэг очиж, иргэн О.М 30 настай эрэгтэй, охин М.А 4 настай эмэгтэйг завь ашиглан аварч дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжид хүлээлгэн өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ