ЭМЯ: 1811 хүн халдвар авч, 15 хүн нас барлаа

Улсын хэмжээнд 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1811 хүн халдвар авсан нь батлагдлаа. Үүнээс 1806 нь дотоодын халдвар, 5 нь эрүүл мэндийн ажилтан албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан байна. Сүүлийн 24 цагт 834 хүн эдгэрснээс 260 нь гэртээ эмчлэгдэж эрүүл болжээ.
Мөн сүүлийн 24 цагт 38-83 насны 15 хүн нас барсан хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.
Улсын хэмжээнд 14189 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагаас 264 хүн маш хүнд байна. Мөн 25968 хүн гэртээ өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд 14189 хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагаас 264 хүн маш хүнд байна. Мөн 25968 хүн гэртээ өрхийн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ