Д.Амартүвшин: Бизнес эрхлэгчид туйлдаа хүрч, гэрийнхээ тавилгыг зарж хүнсээ авч байна

Бизнес эрхлэгчид “Тэвчээр тасарлаа” уриатай хөдөлгөөнийг эхлүүлжээ. Үүний дагуу Сүхбаатарын талбайд хүн хоорондын зай барьж, хоёр минут дороо гацаж флашмоб хийх юм.

Энэ талаар Комедиан Д.Амартүвшин “Флашмоб бол урлагийн төрөл. Энэ бол жагсаал, цуглаан биш. Бид Сүхбаатарын талбай дээр хуульчтай очно. Ямар нэг хуулийн шаардлага хүлээлгэх гэвэл манай хуульч уулзана. Хэчнээн хүний амьдрал хэцүү байгааг үүгээр илэрхийлэхийг хүслээ. Хүмүүс ирэхдээ цар тахал, хөл хорионы улмаас хэдий хэмжээний хохирол амссан, хэдэн ажилтнаа цомхтгосон зэрэг өөрт тохиолдсон асуудлаа цаасан дээр бичээд ирээрэй. 

Цар тахлын үед бизнес эрхлэгчид туйлдаа хүрч байгааг илэрхийлэн "Тэвчээр тасарлаа" гэх хөдөлгөөнийг эхлүүлсэн. Иргэд өөрсдийн байрлалд хоёр минутын турш хөдөлгөөнгүй зогсох бөгөөд хоёр жилийн хугацаанд тулгарсан бэрхшээлүүдээ цаасан дээр бичин барьж байгаа юм.

Цар тахлын үед бизнес эрхлэгчид туйлдаа хүрч, зарим нь гэрийнхээ тавилгыг зарж, хоол хүнсээ авч байна. Бидний бизнес, санхүү, хүсэл мөрөөдөл бүгд гацсан тул бид гашуудал зарлаж байна. Бид үүнээс илүү тэвчихгүй нь. Дарга нар наадам хийдэг, дарга нар жагсаж болдог харин иргэд бид хоригддог юм байна. Биднийг нэг жил зургаан сар хааж, хорьсон. Бид ажлаа эхэлмээр байна" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ