"Шадар сайд халдвар авч, хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа"

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан КОВИД-19-ийн халдвар авсан гэх мэдээллийг хэвлэлийн төлөөлөгч нь баталгаажууллаа. 

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "С.Амарсайхан сайд вакцины бүрэн тунд хамрагдсан, КОВИД-19-ийн халдвар авсан ч биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

УОК-ын даргын хувиар цар тахлын халдварыг бууруулахын төлөө, иргэдийн эрүүл мэнд амь насыг хамгаалахын төлөө үргэлж газар дээр нь очиж ажилладаг. Одоо ч ажлаа цахимаар үргэлжлүүлэн хийж байгаа" гэлээ. 

Дашрамд дурьдахад Сангийн сайд Б.Жавхлан мөн КОВИД-19 халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаа өөрийн фэйсбүүк хуудсаараа мэдээлсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ