ЭМЯ: 1727 хүнээс халдвар илэрч, 15 хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1727 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 113,232 болж байна. Мөн хугацаанд 15 хүн нас баржээ.
Өчигдрөөс 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэлсэн бөгөөд нийт хамрагдах ёстой хүүхдүүдийн 16 орчим хувь нь нэг өдрийн дотор вакцинаа хийлгэсэн гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.
Улсын хэмжээнд өчигдөр 18,888 хүн вакцин хийлгэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ