"Спутник V" вакцины хоёр дахь тун маргааш ирнэ

"Спутник V" вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн иргэд хоёр дахь тунгийн нийлүүлэлтийг хүлээж буй. Тэгвэл уг вакцин маргааш ирэхээр болжээ.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас "Спутник V вакцины 10 мянган ширхэг хоёр дахь тунг маргааш буюу зургаадугаар сарын 30-ны өдөр, үлдэх 10 мянган тунг долдугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Орос талаас илэрхийлсэн" гэлээ.
"Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан. 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж буй"-г ХӨСҮТ-өөс мэдэгдэж байв.
ОХУ-аас Спутник V вакцины хоёр тунгийн хоорондох зай 21-90 хоног гэдгийг зарласан билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ