ЗГ: Наадмын үеэр иргэд ес хоног амарна

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг.

Харин энэ жилийн тухайд долдугаар сарын 16-н Баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэжээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд ес хоног амарна гэсэн үг. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг аль болох бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ" гэв. 

Өөрөөр хэлбэл иргэд наадмын үеэр долоодугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долоодугаар сарын 24-ний бямба гарагт ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ