Л.Болд, Ө.Энхтүвшин С.Баатаржав нарыг Элчин сайдаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн (2021.06.30) ээлжит хуралдаанаар Элчин сайдуудыг томиллоо.
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилсон байна.
Өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хоёр эрхэм өнөөдөр Элчин сайдаар томилогдохоор дэмжигдлээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн тогтсон Элчин сайдуудын нэрийг ойрын хугацаанд УИХ-д өргөн барьж, хэлэлцэх юм.
Тодруулбал,
Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилсон бол Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Дуламсүрэнгийн Давааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшинг томилжээ.
Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зэнээмядарын Батбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржавыг томилсон байна.
ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШИГЧИД:
- Австрали улс- Д.Даваасүрэн /Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга асан/
- Австри улс- М.Цэнгэг /Гадаад харилцааны яамны Европын газрын захирал/
- ОХУ- Ө.Энхтүвшин /Шадар сайд асан/
- Бүгд Найрамдах Беларусь -Б.Баярсайхан /Гадаад харилцааны яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газрын дарга/
- Бельги- Л.Болд /Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх/
- Болгар- Л.Саяанаа /Шадар сайдын зөвлөх/
- Унгар-С.Баатаржав /Хууль зүй дотоод хэргийн яамны дэд сайд/
- Бүгд Найрамдах Турк улс -Г.Мөнхбаяр /Нийслэлийн Засаг дарга асан/
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс -Сэрээжав
- ХБНГУ- Б.Мандахбилэг /Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд/
- Арабын Бүгд Найрамдах Египет Улс- Э.Булган /Гадаад харилцааны яам/
- Кувейт- Н.Наранбат /Чех улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд/
- Бүгд Найрамдах Чех Улс –Д.Гансүх / ГХЯ-ны АОДАГ-ын захирал/
- Сингапур- Энхбаяр /Гадаад харилцааны яам/
- Казахстан- Д.Баярхүү /Гадаад харилцааны яам/
- Кергиз- Д.Ганхуяг / Гадаад харилцааны яам/
- Арабын Нэгдсэн Эмират Улс- Ш.Одонбаатар /Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга/
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс- Б.Энхсүх /ТЕГ-ын дэд дарга асан/
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс- Л.Эрдэнэдаваа /Гадаад харилцааны яам/
- АНУ- Ө.Батбаяр / Гадаад харилцааны яам/
- Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс – Ж.Бямбасүрэн /Хил хамгаалах газрын дарга асан/
- Шинэ Зеланд- Алтангэрэл /Гадаад харилцааны яам/
- Бүгд найрамдах Франц улс -У.Нямхүү /Нэгдүгээр нарийн бичгийн дарга/
- Бүгд найрамдах Энэтхэг-Д.Ганболд
- Швейцарийн холбооны улс-Р.Алтангэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ