Мориноосоо унаж, чирэгдсэн унаач хүүг Улаанбаатарт авчирч байна

Архангай аймагт энэ сарын 11-ний өдөр 11 настай унаач хүүхэд мориноос унаж, 50-100 метр газар чирэгдсэн явдал болсон. Унаач хүүхдийн биеийн байдал хүнд, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээлэл буй юм. Иймд бид Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбогдож тодруулга мэдээ авлаа.
Ингэхэд тус эмнэлгийн байгууллагын зүгээс “Хүүхдийн биеийн байдал гайгүй байгаа. Эмчилж байсан эмч нь өнөө өглөө хот руу аваад явсан” гэв. Бид унаач хүүхдийг хариуцаж буй эмч н.Жаргалсайхан руу холбогдсон боловч тэрбээр “Унаач хүүхдийг аваад хот руу явж байна. Одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй байна” хэмээсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ