Зарим амралтын газар наадмын үеэр согтууруулах ундаагаар үйлчлэхгүй болохоо мэдээлжээ

Ковид19-ийн тархалт нэмэгдэж буйтай холбоотойгоор амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төвийн үйл ажиллагааг 17 хоног хязгаарлаад байсан. Тэгвэл эдгээр байгууллагыг нээхээр болсон талаар өчигдөр Нийслэлийн Засаг дарга мэдээлсэн.   Ингэхдээ дээрх үйлчилгээний газруудтай Хариуцлагын гэрээ байгуулж үйл ажиллагааг нь нээж буй юм.  Улмаар халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих үүргийг ААН, иргэд хүлээж байгаа. 
 Дээрх шийдвэр гарсантай холбогдуулан зарим амралтын газар согтууруулах ундаагаар үйлчлэхгүй болохоо мэдээлжээ. 
  Тухайлбал "Уубулан амралтын газар согтууруулах төрлийн зүйл хэрэглэхгүй амрагчдадаа үйлчлэхээр шийдлээ. Хэрвээ та баяр гэж архи уух бол манайхыг бүү зориорой" хэмээн цахим хуудсаараа мэдэгдсэн байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ