Цахилгааны аюул эрсдэл үүсгэж болзошгүй байгаа тул сэрэмжлүүлж байна

Шаардлагатай бол үерийн ус зайлуулах суваг татах, цахилгааны щит, самбарыг 1.5 метрээс багагүй өндөрт байрлуулах г.м, Ил задгай цахилгааны утас, кабель байгаа эсэхийг нягтлах, залгаастай болон шалбарсан кабель, утас байвал яаралтай мэргэжлийн байгууллагад мэдэгдэх, засварлуулах, Цахилгааны холбогдолтой ил гэмтэл байвал 70047004 лавлах утас болон цахилгаан хэрэглэгч аппликэйшнээр зураг, хаяг байршлыг баталгаажуулан илгээх , 137004 дугаарт мессэжээр мэдээлэх боломжтой.
Дээрх зөвлөмжийг ойр тойрныхон ялангуяа хүүхэд багачуудад хэлж анхааруулан өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ