Хууль, хүчний байгууллагууд Замын-Үүд боомтод ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба гарагт Дорноговь аймагт ажилласан. Тэрбээр энэ үеэрээ Замын-Үүд боомтод ажиллаж зарим үүрэг, чиглэлийг өгсөн байна.

Улмаар өчигдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааныг хийж Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн байна.

Түүний өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм байна.

Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг шалгахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ