С.Энхболд:Tа бүхнээс хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэж байна

Жагсаал зохион байгуулж буй эмч нарын төлөөлөлтэй Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзаж, зарим амлалтыг өглөө. Тэрбээр: “Өрхийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш чухал. Нэг иргэний санхүүжилт нэмэгдэж 30.000 төгрөг болсон. Сайдын тушаалаар өрхийн эрүүл мэндийн эмч нарт нэмэгдэл мөнгө олгохоор болсон. Иргэн хяналтад ороход 70.000 төгрөгийн санхүүжилт баталж олгож эхэлсэн. Өрхийн эрүүл мэндийн төвийн асуудлыг шалгуулна. Эмч нарын асуудлыг шат шатанд шалгана. Дээрээс ирсэн тушаал шат шатандаа өөрчлөгдөж, асуудал гарч байна. Өнөөдөр 17:00 цагт Эрүүл мэндийн яам дээр Эрүүл мэндийн салбарын ҮЭ-ийн төлөөлөл, гишүүд, яамны төлөөлөлтэй гурван талт хэлэлцээрт сууж, гарц гаргалгааны талаар ярилцахаар болсон. Иймд та бүхнээс хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ