Зэвсэгт хүчний цэргийн хамгаалалтын ротын бие бүрэлдэхүүн эх орондоо иржээ

Цэргийн баг ХБНГУ-ын Ханновер хотод байх хугацаанд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганбат тэргүүтэй төлөөлөгчид цэргийн сүүлчийн багийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж, хүндэтгэл үзүүлжээ. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2003-2021 онд Афганистанд олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон ба ХБНГУ-тай 2009 оноос хойш нийт 2,600 гаруй цэргийн алба хаагч хамтран үүрэг гүйцэтгэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ