1200 гаруй загасыг тороор шүүн буцаан тавьж, гурван голын урсгалыг чөлөөлжээ

Хөвсгөл нуурын цутгал голууд загас үржлийн үеэр ус багатай байсантай холбогдуулан 5-6 сард цутгал голуудад загас бага өгсөж үржсэн. Зургадугаар сарын сүүлээр усархаг бороо орж, нуурын цутгал голуудын усны түвшин нэмэгдэж цутгал голуудад загас дахин өгссөн байна.
Загас уруудаж амжаагүй байхад цутгал голуудын зарим салаа цутгалууд тасарч, тасарсан гол, салаануудад загас ихээр үлдсэн учир хамгаалалтын захиргаанаас хоёр дахь жилдээ загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүлэн Хөвсгөлийн БЦГ-ын Алагцарын гол, Шарилжилтын гол, Нарийны голуудын цутгал салаануудад урсгалыг чөлөөлөх болон урсгал чөлөөлөх боломжгүй газраас загасыг эрвээхийн тороор шүүх, суйлах зэргээр барьж зөөвөрлөн урсгалд тавьж ажиллаж байна.
Загас үржлийн үеийн биотехникийн арга хэмжээний үеэр 1200 гаруй загасыг тороор шүүн урсгалд тавьж, 3 цутгал голын урсгалыг чөлөөлжээ.
Эх сурвалж: БОАЖЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ