ЭМЯ: 9517 хүнд шинжилгээ хийхэд 1998 тохиолдол бүртгэгдэж , 7 хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Долдугаар сарын 06-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт 9,517 гаруй шинжилгээг лабораторид хийсэн байна. Үүнээс 1,998 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт халдварын тоо 130,452 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,139 Улаанбаатар хотод, орон нутагт 859 тохиолдол батлагдлаа.
Сүүлийн 24 цагт долоон хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 646 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өчигдөр нийт 2,582 хүн эдгэрч гарсан байна.
Хоёр дахь дэгдэлт:
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 859 тохиолдол шинээр бүртгэгдсэн нийт халдварын тоо 31,158 болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ