​Pfizer вакцины дөрөв дэх ээлжийн 30.420 тун вакцин Монгол Улсад буулаа

Pfizer - Comirnaty вакцины 4 дэх ээлжийн 30,420 тун вакцин  өчигдөр  МИАТ-ын нислэгээр Монгол Улсад буулаа.
1️⃣ 85,410 тун вакциныг 6-р сарын 30-нд
2️⃣ 85,410 тун вакциныг 6 сарын 23-нд
3️⃣ 84,240 тун вакциныг 6-р сарын 16-нд тус бүр хүлээн авсан
Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер - Comirnaty вакцины 285,300 тунг ийнхүү хүлээн аваад байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.
No photo description available.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ