Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орж, осолджээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Цагаан-Эрэг гэдэг газар таван хүн зугаалж явснаас нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ "Дэлгэрмөрөн" голын усанд сэлэхээр ороод осолдсон харамсалтай явдал өчигдөр гарчээ.
Энэ тухай дуудлага өчигдөр буюу долдугаар сарын 7-ны 16:00 цагт Онцгой байдлын газар иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид долоон километр зам туулан 16:14 цагт очсон байна.
Улмаар эрлийн ажлыг эхлүүлж, тухайн өдрийн 16:46 цагт иргэн Б-ын цогцсыг осолдсон газраас хоёр километрын зайд буй “Дэлгэрмөрөн” голын усны мандлаас олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ