ЭМЯ: 1510 хүнээс халдвар илэрч,9 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 9002 хүнд шинжилгээ хийхэд 1510 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 131962 болж өсчээ. Шинээр батлагдсан тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд эдгээрийн 752 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 758 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР: 

-Харамсалтай нь мөн хугацаанд есөн хүн нас барснаар улсын хэмжээнд Covid-19-ийн улмаас нийт 655 хүн нас бараад байна. Харин 1541 хүн эдгэрснээр нийт 93840 хүн эдгэрээд байгаа юм.

Халдварын улмаас одоогоор 12888  хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 221 хүний биеийн байдал маш хүнд байна. Эмчлүүлж буй хүмүүсийн

8195 нь хөнгөн,

3303 нь хүндэвтэр,

1169 нь хүнд гэж тус тус оношлогджээ.

Өнгөрсөн хоногт 18-93 насны нийт есөн хүн Covid-19 цар тахлын улмаас нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар 150 орчим мянган хүүхэд "Файзер" вакцины нэгдүгээр тунд хамрагджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ