Наймдугаар сард халдвар буурвал БҮСИЙН УРАЛДААН зохион байгуулахаар шийдвэрлэлээ

Уг уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр "Удирдлагын багийн зүгээс Монголын морин спорт уяачдын тавьсан шаардлагыг авч хэлэлцээд наймдугаар сар гарсны дараагаар аймгуудад коронавирусийн халдвар буурсан тохиолдолд тухайн үед нь шийдвэр гаргаж зарим аймгуудад бүсийн уралдаануудыг зохион байгуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэр гарсан байна.
Удирдлагын баг гэдэгт нь Засгийн газрын гишүүд болон нийслэлийн удирдлагууд багтаж байгаа" гэж мэдэгдлээ. Ийнхүү энэ баяр наадмын өдрүүдэд наадам болохгүй ч, халдварын тохиолдол наймдугаар сард буурсан тохиолдолд зарим аймгуудад бүсийн уралдааныг зохион байгуулах бололтой. Гэхдээ дахин сануулахад, уг шийдвэрийг Засгийн газар тухай бүрт нь хуралдаж шийдвэрлэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ