1496 тохиолдол нэмэгдэж, таван хүн нас барлаа

Сүүлийн 24 цагт лаборториудад 7628 шинжилгээ хийхэд ковидын 1496 шинэ тохиолдол бүртгэгдэж, Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 139.284 болж байна.
Мөн хугацаанд ковидын нэн хүнд хэлбэрээр 5 хүн нас барлаа. Ингэснээр ковидын улмаас нас барсан иргэдийн тоо 680 болж байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нас барсан иргэдийн тухайд
- 60-69 настай 3 хүн, 7-18 хоног эмчлэгдсэн
- 80-аас дээш настай 2 хүн, 7-22 хоног эмчлэгдсэн
Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал
- Улаанбаатарт - 806
- Орон нутагт - 690
Өнгөрсөн хоногт 3858 хүн эдгэрч, улсын хэмжээнд ковидоор өвчилж эдгэрсэн нийт хүний тоо 107.524 боллоо.
Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 12189 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад хөнгөн хэлбэрийн оноштой 22924 хүн байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн:
- Хөнгөн-7523
- Хүндэвтэр-3470
- Хүнд-1004
- Маш хүнд-192

СЭТГЭГДЭЛ БИЧИХ