Улаанбаатарт 602, орон нутагт 556 тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас барлаа

Ковид-19 халдварын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1159 тохиолдол илэрчээ. Нийт илэрсэн тохиолдлын 602 нь Улаанбаатар хотод, 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
24 цагийн хугацаанд 61-80 гаруй насны 4 хүн нас баржээ. Коронавирусийн халдварын улмаас эндсэн хүмүүсийн тоо 703 боллоо.
Өнгөрөгч хоногт 3808 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 114,872 боллоо.
Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь
- Хөнгөн 6652
- Хүндэвтэр 3304
- Хүнд 1039
- Нэн хүнд 221 хүн эмчлүүлж байна.
Одоогоор 11215 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 656, хүүхэд 2368 байна. /Халдвартай нийт 2601 жирэмсэн эх, 30900 хүүхэд байна/ Мөн 19171 хүн гэрийн хяналтад эмчилгээг хийж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ