Хөвсгөл аймгийн ОБЕГ: Өлхөн сайрт урссан зорчигчдыг аварч, автомашиныг гаргасан

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны ойролцоох Өлхөн сайр үерлэж, хоёр автомашин урсжээ. Энэ талаар Хөвсгөл аймгийн ОБЕГ-ын Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн н.Болортуяагаас тодруулахад “Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 13 километрт “Өлхөн сайр гэдэг газар хоёр автомашин голд урслаа” гэсэн дуудлагын дагуу албаныхан очиж, зорчигчдыг аварч, машиныг гаргасан. Хөвсгөл аймагт 17 –нийг хүртэл дуу цахилгаантай аадар бороо орно. Тиймээс үер усны түвшин нэмэгдэнэ.

Өчигдөр оройноос өдөр хүртэл орсон усархаг борооны улмаас Өлхөн сайр үерлэсэн. Мөрөнөөс Хатгал явах замын сайрууд үерлээгүй байгаа. Аймгийн ихэнх нутгаар усархаг бороо орж байгаа ч өөр дуудлага ирээгүй” гэлээ.

Баяр наадмын амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр олон хоног дуу цахилгаантай, аадар бороо орох тул иргэд, тээвэрчид үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ