Замын-Үүд боомт маргаашнаас ажиллаж эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажлуулж эхэлсэн.

  • Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байгаа аж. Үүнд:
  • Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ
  • Замын-Үүд дэх 12 тэрминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байгаа талаар  Замын-Үүд дэх Гаалийн газраас мэдээлсэн юм. 

Түүнчлэн Улсын баяр, наадмын өдрүүдэд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, өрх бүрээс шинжилгээ аваад байсан юм. 

Тэгвэл маргаашнаас хил нээгдэж, цагийн хуваарийн дагуу ажиллахаар болсон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ