Улаан бүс дэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүртээмжтэй танилцав

ЭМЯ болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын хамтарсан ажлын хэсэг Коронавируст халдварын эсрэг эмнэлгийн тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагуудад ажиллалаа.  
7 сарын 12, 13-ны өдрүүдэд ажлын хэсгийн бүрэлдэхүүн эмнэлгүүдийн бэлэн байдал, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, коронавируст халдварын эмнэлзүйн удирдамжинд багтсан эмийн нөөц, зарцуулалтад хяналт, шинжилгээ хийж санал, зөвлөмж боловсруулав.  
Улаан бүс дэх эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц, хүртээмжинд нэгдсэн үнэлгээ хийснээр тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, шуурхай арга хэмжээ авах нөхцөл бүрдэж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ