Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 246 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар  чиглэлийн КЕ8867 рейсийн агаарын хөлөг 10:43 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газарджээ.

Тус нислэгээр 246 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотел”, “Аврора”, “Ибис”, “Монголика”, “Вэнзоу”, “Мичид-2” зочид буудлуудад тусгаарласан байна.

Коронавируст халдварын эсрэг вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон 111, дагаж явсан хүүхэд 5, нийт 116 зорчигчийг энгийн горимоор хил нэвтрүүлэн гэрийн ажиглалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ