Авлигын эсрэг ажлын хэсгийг “Х.Нямбаатар сайд ахална



Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч танилцууллаа.

Засгийн газар 15 гишүүнтэй Авилгын эсрэг Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж Засгийн газрын хуралдаанаар баталжээ. Монгол Улс сүүлийн жилүүдэд авилгатай тэмцэнэ гэж 30 ярьсаар ирсэн боловч ямар үр дүнд хүрсэн бэ гэдэг тодорхой зорилт тавигдаж байсангүй. Тэгвэл энэ удаа Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагаас гаргадаг авилгын төсөөллийн индексийн үзүүлэлтийг хоёр оронтой тоонд оруулж буулгахыг зорьж байна гэв.

Монгол Улс өнөөдрийн байдлаар авилгын төсөөллийн индексээр 180 улсын 111 дүгээр байрт жагсаж байгаа. Харин Монгол Улсын Засгийн газар авилгыг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд оруулж бууруулна гэсэн зорилт тавьж, ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, салбар бүрийн төлөөлөл багтаж байгаа аж.

Цар тахлын эсрэг хариу арга хэмжээг УОК-оос танилцуулдаг. Замын-Үүд боомтын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн ажиллаж эхэллээ. Өмнө нь өдөрт 100 орчим машин гарч байсан бол 120 болгон нэмэгдүүллээ. Тухайн боомтууд дээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн гацсан ачаа тээврийг төмөр замаар тээвэрлэж байна. Өчигдрийн байдлаар 39 вагон бараа орж ирсэн. Ажлын хэсгийн зүгээс анхааруулж байгаа нэг зүйл нь иргэдийг төмөр замаар ачаа бараагаа зөөхийг зөвлөж байна.

Гашуунсухайт боомт өнөөдрөөс үйл ажиллагаа нь эхэлсэн. Нүүрсний 100, зэсийн баяжмалын 128 машин гарсан байна.  Mаргаашаас буюу долдугаар сарын 17-ноос 06:00 цагаас эхлэн долоо хоногийн хугацаатай Цагаан хад суурьлын бүсэд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан. Энэ хугацаанд ариутгал, халдваргүйтгэл хийж, жолооч нарыг шинжилгээнд хамруулан ногоон бүс болгох зорилтыг тавьж байна.

ЭМЯ-наас танилцуулснаар коронавирусийн халдварын тархалт болон хүнд, хүндэвтэр өвчтний тоо буурч буй. 16-17 насны хүүхдүүдийн халдварын тохиолдол 8% болж буурсныг танилцуулсан.

Монгол Улсын хувьд нийт хүн амын 4.2% нь халдварт өртөөд байна. Энэ нь дархлаажуулалтын ажлыг зохион байгуулсаны үр дүн юм гэж үзэж байгаа.

Гэхдээ тайвшрах болоогүй. Дельта вирус дэлхийн 111 оронд тархаад байгаа тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримталж байхыг ЭМЯ, УОК анхааруулж байна.

Монгол Улсын хувьд тавдугаар сард Дельта вирус бүртгэгдсэн ч тархалтыг хумьсныг ЭМЯ танилцуулсан. 

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ