Т.Баярхүү: Гадаадаас ирэх иргэдээс нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээ авна

УОКын шийдвэрээр хилийн чанадаас ирж буй гадаад, дотоодын иргэдээс шинжилгээ авахаар болов. Тодруулбал, вакцинд хамрагдсан, халдвар авч эдгэсэн иргэдийг тусгаарлахгүйгээр нисэх буудал болон гэрт нь хяналтын хугацаанд давтан шинжилгээ авах юм.

Өмнө нь гадаадаас ирж буй вакцины хоёрдугаар тунд хамрагдаж 14-өөс дээш хоносон болон халдвар авч эдгэсэн иргэдийг нисэх буудлаас гэрийн ажиглалт долоо хоног тусгаарлаж байв. Иймд Эрүүл мэндийн яам болон судлаачид хилээр нэвтэрч буй иргэдийг  вакцинд хамрагдсан эсэхийг үл харгалзаж тусгаарлах байранд 7-10 хоног хянах саналыг Улсын онцгой комисст хүргүүлж байсан юм. Энэхүү саналыг УОКоос харгалзан үзэж иргэдийг тусгаарлахгүйгээр ийнхүү гэрийн ажиглалтыг чангаруулж, шинжилгээ авахаар болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ