Шинжээч:Коронавирусийн мутацийг ерөөс зогсоох боломжгүй

Шинэ шинэ штамм байнга гарч ирж байгаа хэдий ч, коронавирус нь томуугийн вирусийг бодвол хавьгүй алгуур зугуухан мутацичлагддаг байна. Дээрх төвийг үндэслэгч бөгөөд ерөнхий захирал Андрей Исаев ТАСС-ын сурвалжлагчид ингэж мэдээлжээ. “Аз болоход, коронавирус нь томууг бодвол хавьгүй зугуухан хувьсаж ондоошдог.
Манай оронд томуугийн цар тахал жил бүрийд дэгддэг бөгөөд олон хүн томуугийн вакцин хийлгэдэг. Томуугийн вирус онцлох мэдээ байхаа больсон хэдий ч, энэ жил л гэхэд Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах алба 60 сая иргэнийг томуугийн вакцинд хамруулахаар төлөвлөж байна” гэж тэр хэлжээ. Ингэхдээ коронавирусийн мутацийг ерөөс зогсоох аргагүйг тэр дурдсан байна.
“Бид өөрсдийн эргэн тойрон дахь хувьслыг хэзээ зогсоож чадаж байгаагүй, тиймээс ковидын мутацийг зогсоох боломжтой мэтээр ярих нь шинжлэх ухаанд харш юм. Гэхдээ бусад төрлийн вирусийг бодвол, түүний мутаци нь нэлээд удаан явагддаг. Тэгээд ч, шинэ шинэ штамм байнга гарч ирж байдаг. Гэвч хэрэг дээрээ жил хагасын дотор коронавирусийн рецептор-холбогч доменд гурван аргинин (2-амин болон 5-гуанидинпентановын хүчил) өөрчлөгдсөнийг миний бодлоор, түргэн мутацичлагдаж байна гэж хэлэх нь инээдтэй” гэж тэр тодруулан тайлбарлажээ.
Оросын биологчид SARS-CoV-2-ын таван зуун гаруй дээжийн геномыг тайлж, шинэ хувилбарууд Москва хот болон Москва мужид хэрхэн тархаж байсныг ажигласан байна.
Тийнхүү коронавирусийн дельта-штамм 2021 оны зургаадугаар сард нийслэлд зонхилж эхлэсэн юм гэж судлаачид бичжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ