Консерваторийн сургуулийн багш нар БШУЯ-нд шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Консерваторийн сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцэж тус коллежийн багш нар сургуулиасаа Боловсролын яам хүртэл хөгжимтэйгөө жагсан шаардлага хүргүүлж байгаа юм. Уг сургуулийн хашаанд Боловсролын үнэлгээний төвийн 5-6 давхар барилга барихаар болсныг төгсөгчид болон багш нар эсэргүүцээд 10 гаруй хоног болж буй юм. Сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцээд буй багш нарын төлөөлөлтэй Боловсролын сайд Энх-Амгалан уулзахаар болсон байна. Холбогдох албаныхантай уулзаж, шаардлагын хариуг аваад 14 цагаас мэдээлэл өгнө гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ