"Маргааш Засгийн газар хуралдаж, ЭЕШ-ын товыг зарлана" гэв

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан маргааш Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах хугацааг товлож, зарлана гэлээ. 

Тэрээр, "Энэ жил ЭЕШ өгөхөөр 40 мянган хүүхэд бүртгүүлсэн. ЭЕШ-ыг хугацаандаа буюу зургаадугаар сард авсан бол 10 мянган хүүхэд шалгалтад орж чадахгүй байх бодитой эрсдэл байсан. Өөрөөр хэлбэл дөрвөн хүүхэд тутмын нэг нь ЭЕШ өгөх боломжгүй болсон байсан. Бид наймдугаар сардаа багтааж ЭЕШ авна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ