Ургац хураах хураалтын бэлтгэл хангах талаар санал солилцлоо

Монголын тариаланчдын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, намрын ургац хураалтын бэлтгэл ажил, тээвэрлэлт, ажиллах хүний нөөц болон улаанбуудайг биржээр арилжих ажлыг зохион байгуулах зэрэг гол асуудлаар ярилцлаа.  2021 оны 2-р сард Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж байсан бөгөөд тус уулзалтаар газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож хамтран ажиллахаар болсон. Энэ удаагийн уулзалтаар намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах, энэ ажилд шаардлагатай ажиллах хүчин, тээвэрлэлт зэрэг зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Энэ намраас эхлэн улаанбуудайг биржээр дамжуулан арилжих ажлын бэлтгэл ажлыг хангаж байна. Улаанбуудайг биржээр арилжихад  
Хүнсний улаанбуудайн арилжааны шимтгэлийг 0 байхаар зохицуулах 
 Хүнсний улаанбуудайнаас гадна үрийн будааны асуудлыг судлах  
ХААДС болон бусад бүх агуулахын итгэмжлэл олгох ажлыг яаралтай дуусгах, 
 Тариаланчдын холбооны төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулах биржийн арилжааны зураглал гаргаж, Тариаланчдын холбоотой саналаа нэгтгэх  
Тээврийн асуудлаар судалгаа гаргах зэрэг ажлуудыг шуурхай зохион байгуулахаар боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ