ЗГ: ЭЕШ-ыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулах шийдвэр гарчээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Хуралдаанаар 2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.
Энэ онд их, дээд сургуульд элсэн орох эрхийн шалгалтыг 40,420 шалгуулагч өгнө. Шалгуулагчдыг насны бүтцээр нь авч үзвэл:
- 13,636 нь 19 ба түүнээс дээш насныхан
- 25,082 нь 18 настнууд
- 1,675 нь 15-17 насныхан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ