Өнөөдөр дархлаажуулалтын 20 цэг ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 20 цэгт 5,730 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. 

Дархлаажуулалтын цэгүүдэд 30 багийн 215 эмч, ажилтан ажиллах юм. 

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1,540, II тунд 5,798 буюу нийт 7,338 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,049,765 иргэн I тунд, 938,220 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 3,240 жирэмсэн эх, 12-15 насны 37,413, 16-17 насны 19,632 хүүхэд тус тус хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ