Сэлэнгэ аймагт болсон 5,2 магнитудын газар хөдлөлт Улаанбаатарт мэдрэгдлээ

Улаанбаатар хотод өнөөдөр 09:12 цагийн орчимд газар хөдлөлт мэдрэгдлээ.

Одон орон геофизикийн хүрээлэнгээс тодруулахад "09:12:51 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас урагшаа 49 км-т магнитуд нь 5,2-той газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон бусад газруудад мэдрэгдсэн" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ