Консерваторийн газар дээр барилга барихгүй, гэрээг цуцаллаа

Цаашдаа сургуулийн удирдах зөвлөлд жинхэнэ мэргэжлийн хүмүүсийг томилъё, хэн нэгэн дурын яамны хүнийг томилох хэрэггүй гэдгийг ойлгосон. Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг явуулж өгөөч ээ гэж Төрийн албаны зөвлөлд бичгээр хандсан. Хоёрдугаарт, сургуулийн санхүүжилтийн асуудал байна. Өнөөдөр Монголд нэг хүүхдийн хувьсах зардал нь 6.8 сая төгрөг авдаг ганц сургууль бол Монгол Улсын консерватори. Үнэхээр энэ хувьсах зардал энэ сургуулийн хөгжүүлж байна уу гэхээр чаддаггүй. Энэ сургууль ерөнхий боловсрол, мэргэжил сургалт, коллеж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэдэг. Монголд хөгжмийн сургууль гэдэг статус ямар нэгэн хууль эрх зүйгээр баталгаажаагүй юм байна. Тийм учраас цаашид ийм хөгжмийн сургуультай байх юм бол эрх зүйн статусыг нь тодорхой болгох хүсэлт тавьсан. Энэ талаар тусгасан Боловсролын ерөнхий хууль, Бага, дунд болон дээд боловсролын хууль, судалгааны их дээд сургуулийн гээд дөрвөн хуулийн хуульд УИХ-д өргөн барьсан. Үүнд Монгол Улсын хөгжмийн дээд сургууль консерваторитой байна гэж хуульд нэрээрээ баталгаажна гэсэн үг. Гуравдугаарт, хөтөлбөрийн шинэчлэлийг ярьсан. Дөрвөн жил хөгжимчнөөр төгсчихөөр Соёл урлагийн их сургуульд дахин сургаж, диплом авч байна. Энэ асуудлыг ярилцсан. Мөн Дашчойлон хийдийн хойно байрлах циркийн хуучин сургуулийг Монгол Улсын консерваторийн газарт барих төлөвлөгөөтэй байсан юм билээ. Циркийн сургуулийн газар дээр очиж танилцахад цоо шинэ сургууль барихад 10-15 тэрбум төгрөг шаардлагатай. Бид 2-3 тэрбум төгрөгт багтаан одоогийн байгаа заалаа өргөтгөе гэсэн. Тэгээд циркийн сургууль барих гэж байсан газар дээрээ Боловсролын үнэлгээний төвөө барьчих гэх ярианаас өнөөдрийн яриа үүссэн гэж бодож байна.
Бид ерөнхий макетаа өөрчлөхөөр болоход газрын асуудал гарч ирсэн. Дашчойлон хийдийн хойно байрлах хуучин циркийн сургуулийн газар Ахмад циркчдийн холбоо буюу ганц хувь хүний эзэмшил газар юм билээ. Ийм байж болохгүй гээд нийслэл рүү бичиг хүргүүлж, хуучин циркийн сургуулийн 0.3 га газар Монгол Улсын консерваторийн газар болж байгаа. Энэ гэрээг албан ёсоор өнөөдөр цуцалж байна. Монгол Улсын консерваторийн удирдах зөвлөлийг бүрэлдэхүүнээр нь чөлөөлж байна. Одоогийн үүрэг гүйцэтгэгч нарт хугацаатай үүрэг өгч байна. Ирэх долоо хоногт томилох албан тушаалтнуудаас гүйцэтгэх захирлаа томилох эрхийг консерваторит өгч байгаа. Түр хороог үргэлжлэн ажиллаж, яам хяналт тавина. Одоо консерваторийн хашаанд барьсан орон сууц, машины гараашийг хэн хэн эзэмшдэг талаар хяналт тавьж ажиллана. Энэ хашаанд дахиж барилга баригдахгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ