Байден Афганистанд 2022 онд гурван тэрбум доллар өгөхөөр амлажээ

Ерөнхийлөгч нар ингэж ярих үеэрээ тухайлбал, Афганистанд “Талибан” хөдөлгөөнийхөн давшилт хийж байгаа нь мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулахыг дэмжиж байна гэсэн уг хөдөлгөөний төлөөлөгчдийн хийж буй мэдэгдэлд харшилж байгааг зөвшөөрсөн байна. “Байден афганы аюулаас хамгаалах хүчнийг дэмжиж байгаагаа нотоллоо” гэж мэдээнд тодруулан тайлбарлажээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд орсоор Жо Байдены явуулж байгаа үйл ажиллагааг сайшааж буй рейтинг өмнө нь 50 хувиас доош орсон юм. Энэ нь түүний ерөнхийлөгчөөр ажиллах болсон бүхий л хугацаан дахь итгэл хүлээлгэсэн хамгийн доод үзүүлэлт болж байна. Зургаадугаар сард энэ үзүүлэлт 50 хувь байсан юм.
АНУ болон НАТО-гийн орнууд Афганистанаас цэргээ албан ёсоор гаргаж эхлэсэн тавдугаар сарын 1-нээс хойш энэ орны байдал хурцадсан билээ. Тус оронд “Талибан”-ы хүчин идэвхижиж, түүний дайчид өргөн уудам нутаг дэвсгэрийг эзлэн авч эхлэжээ.
Энэ хөдөлгөөнийхөн Афганистаны хилийн 90 хувийг хянаж байна гэж талибуудын хэвлэлийн нарийн бичгийн дарга Забиулла Мужахед долоодугаар сарын 22-нд мэдэгдсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ