Өнөөдөр Баянхонгор, Өмнөговийн нутгаар их хэмжээний бороо орно

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун  болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Нутгийн өмнөд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Орхон голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар 29-34 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.                                            

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 25-27 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 27-29 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ