Говь-Алтай аймагт усархаг бороо орж, уруйн үер бууснаас таван хүн амиа алджээ

Мөн Чандмань сумын Өлзийбулаг багийн “Ботгон гол” гэдэг газар долдугаар сарын 24-ний 01:10 цагаас 10:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас уруйн үер бууж, ачааны автомашинтай 1 хүн үерийн усанд урссан тухай дуудлагыг мөн өдрийн 22:12 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллага, “Зээгт” ХХК-ийн ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 13:30 цагт тус компанийн нүүрсний уурхайн жолооч, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат 59 настай, эрэгтэйн цогцсыг тус сумын Өлзий булаг багийн “Ботгон гол” гэдэг газраас олж, тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн өгсөн" тухай мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ