Өмгөөлөгч Б.Баасанцогтыг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэх үндэслэлээр яллагдагчаар татлаа

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өмгөөлөгч Б.Баасанцогтод хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Үүний дагуу өмгөөлөгч Б.Баасанцогтыг хоёр үндэслэлээр яллагдагчаар тооцсон талаар албаныхан мэдээллээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-1 дэх хэсгийн "Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан" 22.5-1-т заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн" гэж яллагдагчаар татсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ