Ховдод 18 айлын гэр, 10 хүнсний дэлгүүр үерт автжээ

Ховд аймагт өчигдөр орсон ширүүн борооны улмаас 18 айлын гэр, 10 хүсний дэлгүүр усанд автжээ. Тодруулбал, аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт 15:00-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орж 5 мм тунадас буусан байна. Өнөөдрийн байдлаар тус сумын мэргэжлийн хяналтын албаныхан ажиллаж байгаа юм. Мөн тус аймгийн Алтай сумын Бодонч багийн Нарийн гэх газарт энэ сарын 26-нд үерт дөрвөн гэр, нэг адуу, 1 автомашин усанд автсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ