Байтын тамирчин Б.Отгонболд тэмцээнээ өндөрлүүллээ

Олимпийн байт харвааны эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан төрлийн тэмцээн өнөөдөр/2021.07.28/ явагдлаа. Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрсөлдсөн Б.Отгонболд эхний шатандаа Хятадын Ли Жиалунтай учраа таарч, 6-4 гэсэн харьцаатай ялагдлаа. Б.Отгонболдын хувьд оноог тэнцүүлэх улмаар ялах боломж байсан ч чадсангүй. Ийнхүү тэрбээр ийнхүү олимпоо өндөрлүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ