Токио 2020 Олимпоос 56 улс орон медаль хүртээд байна

Токиогийн олимп тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн олимпод 10 мянга гаруй тамирчид 206 далбаан дор өрсөлдөж байгаа бөгөөд 56 улс медаль хүртээд байна.

Медалийн чансааг 10 алт, 3 мөнгө, 5 хүрэл медальтай Японы улс тэргүүлж байгаа бол 9 алт, 8 мөнгө, 8 хүрэл медальтай АНУ удаалж байна. Одоогоор АНУ олимпоос хамгийн их буюу 25 медалийг аваад буй.

Манай улстай ижил 1 мөнгө, хоёр хүрэл медальтай улс одоогоор үгүй. Харин хоёр мөнгөн медальтай Өмнөд Африк, Гүрж улсууд манай дээр бичигдэж 1 мөнгө, 1 хүрэл медальтай Бельги, Чех, Индонез, Шинэ Зеланд улсууд манай араас жагсаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ