Иргэдийн эрх чөлөөнд халдаж буй бичлэгтэй холбогдуулан цагдаагийн алба хаагчдыг шалгаж эхэлжээ

Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд таржээ.

Тодруулбал, цагдаагийн алба хаагчид хоёр иргэнийг гавлан, улмаар өөрийгөө хамгаалах чадваргүй байх үед нь цохих, өшиглөх зэргээр зүй бус харьцаж байгаа үйлдэл хяналтын камерт бичигдэн үлдсэн байна.

Тухайн бичлэгтэй холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас албаны шалгалт хийж эхэлсэн байна.

Энэ тухай ЦЕГ-аас "Цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулж байна" хэмээн мэдэгдэл гаргажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ