ЭМЯ: Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 398, орон нутагт 896 хүнээс халдвар илэрлээ

Дотоодод илэрч байгаа коронавирусын халдварын тохиолдол өнгөрсөн 24 цагт 1294 илэрч, 7 хүн нас баржээ. Илэрсэн 1 тохиолдлын 398 нь нийслэлд, 896 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн ээлжит мэдээлэл дээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр энэхүү статистик мэдээллийг өглөө. Халдвараар нас барсан нийт хүмүүсийн 86 хувь нь вакцинд хамрагдаагүй байсан. Тиймээс халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж дөрвөн төрлийн вакцинаас сонгож хийлгэх нь зүйтэй хэмээн зөвлөсан ХӨСҮТ-ийн дарга нийт шинжилгээнд эерэг эзлэх хувь сүүлийн долоо хоногт буурч байгаа.

Дөрөвдүгээр сард 28 хоногийн хатуу хөл хорио тогтооход тархалт эрс буурсан. Тиймээс халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах нь чухал. Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүдийн халдварын тохиолдлыг судалж үзэхэд 12-17 насны хүүхдүүдийн тохиолдол буурсан байна. Эдгээр насны хүүхдүүдийн вакцинжуулалт 60 хувьтай явж байгаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 4000 орчим нь дархлаажуулалтад хамрагдсан. Халдварын тохиолдлыг буурч байгаа нь 100 хувь вакцинтай холбож ойлгох нь өрөөсгөл юм. Сүүлийн долоо хоногт гэрт нас барсан тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдээллээ.

Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 70 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн хоногуудад орон нутагт батлагдах халдварын тоо тогтмол өсч байна. Ялангуяа Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдварын тохиолдол ихээр нэмэгдэж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ