Настай хүмүүст коронавирусын эсрэг биет ахиу үүсч байгааг эмч нар тайлбарлаж чадсангүй

Эсрэг биет ахиухан үүсч байгаа ч, тэр бүр ашигтай байж чаддаггүй гэж дархлаа судлаач Наталья Калинина үзэж байна. Үе үеийнхний онцлог ч судалгааны дүнд нөлөөлсөн байж болох талтай гэж дархлаа судлаач Владимир Болибок хэлжээ. COVID-10-өөр өвчилж эдгэрсэн настай хүмүүст залуусыг бодвол, эсрэг биет илүү их үүсч байгааг С.Кировын нэрэмжит цэргийн анагаах ухааны академийн шинжээчидтэй хамтран явуулсан судалгааны дүнгээр Хеликсийн лабораторийн мэргэжилтнүүд тогтоосон байна. Тус академи өөрийн хэвлэлд зориулсан мэдээнд ингэж дурджээ. Тийнхүү анагаах ухааны салбарынхан энэхүү үзэгдлийн шалтгааны талаар одоогоор нэг утга бүхий хариулт өгч чадахгүй байгаа бөгөөд чухамхүү залуу хүмүүст эсрэг биет идэвхитэй үүсгэдэг гэж өмнө нь үзэж байсан юм. “Өвгөд хөгшидөд эсрэг биет үргэлж муу үүсдэг. Залуусыг бодвол, настай хүмүүст ахиухан тун тарихад хүрдэг гэсэн зарим вакцины тухай мэдээ ч байдаг. Коронавирус ч мөн адил бөгөөд залууст эсрэг биет муу үүсч байгаа. Тийнхүү одоо чухам болоод байгаа нь огт тодорхойгүй байна. Эсрэг биетүүд хяналтгүйгээр идэвхижиж байна уу даа хэмээн таамаглаж болох ч, тэр бүр эдгэрэхэд авралын үүрэг гүйцэтгэдэггүй” гэж Наталья Калинина дурджээ.
Нэг дор хоёр хүчин зүйл – тодруулвал өвчний онцлог болон үе үеийнхнээр өөрчлөгдөж байдаг дархлааны онцлог энд үйлчилсэн байж болох талтай гэж Александр Чепурнов таамаглаж байна. “Залуу хүмүүс дархлааны хувьд хавьгүй сул бөгөөд тэд ахмад үеийн төлөөлөгчдийн өвчилж байсан тэр өвчнүүдэээр өвчилж байгаагүй юм” гэж вирус судлаач тайлбарлажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ