УЕПГ: Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна

Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харицлах албанаас өнөөдөр МУГТ Н.Түвшинбаяртай холбоотой мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байна. Эрүүгийн хууль хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн тогтоохын тулд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зайлшгүй мэдүүлэг авах шаардлагатай. Энэ ажиллагаа хүлээгдэж байна” гэв.
Түүнд зодуулсан Э.Энхбат одоог хүртэл Өмнөд Солонгос улсад эмчилгээ хийлгэж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ