Өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын 19 цэг ажиллана

Нийслэл хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын 19 цэг ажиллана.

Эдгээр цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7,945 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотод өчигдөр коронавирусийн эсрэг вакцины I тунд 2,077, II тунд 916 буюу нийт 2,993 иргэн хамрагдсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,086,416 иргэн I тунд, 989,820 иргэн II тунд хамрагдаад байгаа юм. 

Мөн нийт 2,075 жирэмсэн эх, 12-15 насны 31,829, 16-17 насны 16,578 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

СЭТГЭГДЭЛ БИЧИХ