Эрээнээс Улаанбаатар хүртэлх ачааны машины тээврийн зардлыг 10 саяас хэтрүүлэхгүй

БНХАУ-ын Эрээн хотоос бараа татан авах тээврийн зардал огцом өссөн. Үүнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүн татан авахад хүндрэл үүссэн юм. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Замын-Үүдийн боомтын зөвлөл хуралдлжээ. Улмаар Эрээнээс Улаанбаатар хүртэлх тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. 10 сая төгрөгөөр тээвэр хийх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулан ажиллахаар болжээ. Өнөөдрөөс эхний ээлжид 90 автомашиныг Эрээн хот руу хилээр гаргасан байна

СЭТГЭГДЭЛ БИЧИХ