Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдах боллоо

Өнөөдөр Токиогийн олимпын чөлөөт бөхийн эрэгтэй 74, 125 кг болон эмэгтэй 53 кг-ийн жингийн барилдаан болж байна.

Эмэгтэй 53 кг-д Б.Болортуяа эхний тойрогт Гуамын Ркаела Акиног цэвэр ялсан.

Дараа нь Эквадорын Вальверде Мелендресийг мөн 15:5 оноогоор цэвэр яллаа. 

Хагас шигшээд дэлхийн хошой аварга, хошой мөнгөн медальтай Японы Маю Мүкаидатай барилдлаа.

Хурд хүчтэй, хашир япон бөхөд эхний үед 0:2 ялагдсан. Хоёрдугаар үед нэмж 4 оноо алдаад 3:6 ялагдлаа.

Манай бөх Польшийн Роксана Засина, Жозеф Эссомбе Тиако (Камерун) хоёрын ялсантай Хүрэл медалийн төлөө барилдана.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ